Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийнэ
2012.05.09

Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Өдөр 12-13 цагийн хооронд Төрийн ордны "Г" танхимд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийх аж. 5 сарын 7-ны мэдээллээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Н. Энхбаярын биеийн байдалд үзлэг, шинжилгээ хийсний дараа биеийн байдал хүндэрч, ухаангүй, цусан дахь билирубины хэмжээ ихэсч, үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд хүрсэн хэмээн тайлбарласан. Тиймээс эмчлэгч эмч нь мэргэжлийн эмнэлэгт яаралтай шилжүүлэхийг хүсч холбогдох хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаад байгаа юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.