Шадар сайд агентлагуудын дарга нартайгаа уулзав
2012.08.22

Шадар сайд агентлагуудын дарга нартайгаа уулзав

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва харьяа агентлагуудын дарга нартайгаа уулзаж ярилцлаа. Тэрээр энэ 7 хоногт багтан өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад очиж ажилтай нь танилцан цаашид хэрхэн ажиллахаа тодотгох юм байна. Удахгүй төсвийн тодотгол хэлэлцэх учир ойрын үед саналаа нэгтгэн танилцуулахыг Шадар сайд үүрэг болгоод ажилдаа хариуцлагатай хандахыг хүслээ.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар болон бүх тендерийг хариуцсан Худалдан авах ажиллагааны газар гэсэн агентлаг байдаг юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.