2010.09.13

1100 км төмөр замыг хоёр жилд багтаан барих уу

ЗТБХБЯ-наас "Шинэ төмөр зам барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх уулзалт"-ыг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын хүрээнд эхний ээлжинд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хүртэл барих 1100 км орчим урттай хүнд даацын төмөр замын суурь бүтэц барнх компанийг сонгох олон улсын уралдаант шалгаруулалт зарлах гэж байгаагаа Засгийн газар энэ үеэр мэдэгдэв.Улуулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллага, Элчин сайдын яамдын төлөөлөгчдөөс гадна хөрөнгө оруулахаар сонирхож буй гадаад, дотоодын байгууллага оролцсон юм.

Хөрөнгө оруулагчдад Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого" болон Концессийн тухай хуулийг танилцуулж, тэдний байр суурь, сонирхлыг тандах зорилгоор энэхүү уулзалтыг зохиож байна хэмээн ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх дурдсан. Тэрбээр тавьсан илтгэлдээ "Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үе шатыг 2007-2015 он, 2016-2017 он гэсэн үндсэн хоёр хэсэгт авч үзээд, 2021 он гэхэд манай дотоодын нийт бүтээгдэхүүн 45 тэрбум долларт XYPJ3X боломжтой" гэв. Үүний тулд төмөр замын дэд бүтцийг сайжруулах асуудал зүй ёсоор тулгарч байгааг тэрбээр онцолсон. "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого"-ыг баталснаар Монгол орны дотоодын төмөр замыг өргөтгөх, хөрш орнуудын төмөр замын сүлжээтэй олон гарцаар холбогдох, тэдгээрээр дамжуулан гуравдагч орнууд руу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох, далайн боомтуудтой холбогдох, транзит тээврийг хөгжүүлэх зэрэг ихээхэн боломж нээгдэж байна.

Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх байгууллагын уралдаант шалгаруулалтын комиссыг ирэх сарын сүүлчээр байгуулах аж. Шинээр баригдах төмөр замын хувьд урьдчилсан байдлаар 1520 мм-ийн буюу өргөн царигтай барихаар төл өвлөжээ. Эхний үе шат болох Таван толгой- Цагаан суварга- Зүүнбаян- 400 км, Сайншанд- Баруун-Урт- 350 км, Баруун-Урт- Хөөт- 140 км, Хөөт-Чойбалсан-150 км, Сайншанд- Замын-Үүд- 237 км гээд нийт 1100 км төмөр замын нэг км тутам нь 2.5 сая долларын өртөгтэй баригдах аж.

Барилгын ажлыг хоёр жилд багтаан дуусгахаар төлөвлөж буй боловч 2.54 жилд барьж дуусгах сонирхолтой хөрөнгө оруулагчид ч байна.Дараагийн шатанд сонирхсон хөрөнгө оруулагчидтайгаа хөрөнгө оруулалтын нөхцөлүүдийг ярьж эхлэх юм. Концессийн тухай хуулийн дагуу ВОТ болон ВТ гэсэн хоёр нөхцөлийн аль нэгээр сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөжээ. ВОТ гэдэг ш> гүйцэтгэгч мөнгөө гаргаж төмөр зам байгуулаад, тодорхой хугацаагаар ашигласныхаа дараа төрд хүлээлгэн өгдөг бол ВТ нөхцөл нь барилгын ажлыг дуусгамагц төрөөс зардлаа аван, төмөр замыг улсад хүлээлгэж өгөх хэлбэр аж. Манай улсын хувьд ВОТ хэлбэрийг тохиромжтой гэж үзэж байгаа ч хөрөнгө оруулагчдын саналыг авч хэлэлцэнэ хэмээн ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх ярилаа. Манай хөрш орнуудаас гадна БНСУ, Япон улс хөрөнгө оруулахаар ихээхэн сонирхож байгаа аж. Дараагийн ээлжийн 900 км төмөр замыг 2012 оноос тавьж эхлэхээр төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.