Д.Сарангэрэл:Хийснээрээ цалинжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Өнгөрсөн жилүүдэд дэд бүтцийн асуудалд анхаарч харин ахмад настан, хүүхдүүдээ орхигдуулсан байсан. Бид энэ тал руу илүү анхаарна гэж амлаж гарч ирсэн. Цалин 5,10 хувиар нэмэх асуудал биш, харин хийснээрээ цалинждаг асуудалд төсөв анхаарах хэрэгтэй. Бид 400-500 мянган төгрөгөөр хэн маань ч амьдардаггүй шүү дээ. Үнэхээр хүнд байна.Би жагсаал цуглаан хараад хэлж байгаа юм биш. 6 аймагт ажиллаа, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна.Үнэхээр хүнд байна. Тулгамдсан асуудлаа эрэмбэлэх юм бол Эрүүл мэнд, Боловсролын салбараа төсвийн асуудалдаа тусгах хэрэгтэй. Нийгмийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Имдотекийн зээл дээр анхаарах хэрэгтэй. Дардан зам, өндөр байшин гэхээсээ илүү ард түмнийхээ нийгмийн асуудалд анхаарах цаг болсон. Нийгмийн салбараа онцгойлон анхаар төсвийн бодлогоо гаргах хэрэгтэй байна.