2018.05.11
Ё.Баатарбилэг: Малаа эрүүлжүүлэх тал дээр ямар ажил хийгдэх вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгатай холбогдуулан Мал аж ахуйн салбарын бодлого, үр дүнгийн талаар ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг танилцууллаа.
“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлаж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажиллууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Сайдын мэдээллээс энэ жил 1,3 сая мал хоргодлоо гэж байна. Өвс тэжээл бэлдэх асуудлыг Засгийн газар уламжлалт байдлаараа өвөлдөө бэлддэг. Гэтэл мал их өслөө, цаг агаарын өөрчлөлт гарч байна. Тэжээлийн ургамлын тариалалт дээрээ яаж анхаарах вэ? Тарьж байгаа аж ахуй нэгжүүдээ яаж дэмжих вэ? Мал эрүүлжүүлэх асуудал орхигдсон. Ямар ажил хийх вэ? Малчид өөрсдөө малын эмч болоод ажиллаж байна. Малчин өрхийн орлого их яригдаж байна. Удаж байгаа. Сүүний үйлдвэр барина гээд удлаа.
УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б. Батзориг хариуллаа
Өнгөрсөн онд мал өссөн 66 саяд хүрсэн. Цаг агаар хүнд байсан. Гаднаас тэжээл, өвс 40 тэрбумаар авсан. Нийт малын 2,2 хувь хоргодсон. Урьдчилан сэргийлэх тал дээр хуулийнхаа дагуу ажиллана. Мал эмнэлгийн салбар байгуулагдана.
Жил бүрийн 5 сарын 1-10 сарын 20 хүртэл малыг урьдчилан сэргийлэх ажил хийгдэнэ.
Малчид сайн хүлээж авч байна. Монгол төр малынхаа эрүүл мэндэд анхаарч байгаад малчид талархаж байна. Одоо малын тоонд биш чанарт анхаарч ажиллана.