Ч.Улаан:  Байгуулаагүй банкны удирдлагыг солонгосын төрийн банкны мэдэлд өгснийг ойлгоогүй
2011.01.27

Ч.Улаан: Байгуулаагүй банкны удирдлагыг солонгосын төрийн банкны мэдэлд өгснийг ойлгоогүй

Улс орноороо үсрэнгүй хөгжихөөр яаравчилж байгаа энэ цаг үед УИХ-аар Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хамгийн энгийнээр тодорхойлбол улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк байгуулахыг цаг үе шаардаж байна гэж Сангийн сайд С.Баярцогт хэллээ.

Улсын төсвийн гол үзүүлэлтийг муутгахгүйн тулд, гадаад талдаа хөрөнгө оруулахад эрсдэлгүй харагдахын тулд төр өөрийн мэдлийн банктай болж, түүгээрээ дамжуулж хөгжлийн томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх хөрөнгө босгох аргыг Засгийн газар парламентад санал болгосон. Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсыг хөгжүүлэхэд нэмэр болно гэдэг итгэл үнэмшлээр УИХ, батлан гаргасан 417 төсөл, хөтөлбөр байдаг ажээ. Энэ бол үе үеийн УИХ, Засгийн газруудын "бүтээл". Гэхдээ шинээр байгуулах Хөгжлийн банк 417 төсөл, хөтөлбөрт бүгдэд нь зээл олгох, санхүүжүүлэх боломж-гүй, харин хөрөнгө оруулалт босгох санхүүгийн бусад арга хэрэгслийг дайчлах ёстой гэдгийг Сангийн яамныхан хэлж байна. Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хөгжлийн банк хөрөнгө оруулалтаар уу, эсвэл зээлийг дагнах уу, төрийн мэдлийнх гэдгээрээ давуу эрх эдэлж, арилжааны банкнуудтай өрсөлдөх үү зэрэг эргэлзээ дагуулсан олон асуулт гишүүдээс гарсан. Байнгын хорооны гишүүдийн асуултад Сангийн сайд С.Баярцогт ингэж хариуллаа.

Ч.УЛААН:

-Энэ төслийг Төсвийн байнгын хороогоор нухацтай хэлэлцэх ёстой гэж би үзэж байгаа юм. Хөгжлийн банк байгуулаад эрсдэл гарвал хариуцлагыг нь ард түмэн,тодорхой хэлбэл татвар төлөгчид л үүрч таарна. Бид Хөгжлийн банк байгуулахдаа ашигтай, тогтвортой, хараат бус ажиллах боломжийг хуульчилж өгөх учиртай. Ингэж чадвал л эерэг үр дүн гарна. Хэлэлцүүлж байгаа хуулийн төсөлд бүдэг, бүрхэг заалтууд байна. Хууль батлаагүй байхад тендер зарлаад Хөгжлийн банкны удирдлагыг гадаадын банканд өгөхөөр болж, ТУЗ байгуулсан нь ямар учиртай юм бэ. Энд ямар нэг өөр ашиг сонирхол үйлчлээд байгаа юм биш биз. Алаагүй баавгайн арьсыг хуваах маргаан үүсчихсэн юм биш биз.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.