2018.06.04

Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр тойргийнхоо хүүхдүүдэд бэлэг барив

Нийслэлийн СХД-ийн хүүхдүүдэд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав баярын мэндчилгээ илгээлээ.  

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:  У.Хүрэлсүх сайдын Засгийн газар түүхэндээ анх удаа 112 цэцэрлэг, 87 сургууль барихаар улсын төсвөөр батлуулсан. Энэ бол ирээдүй болсон бяцхан иргэдээ зориулсан маш том алхам гэж харж байна. СХД-ийн 71-р тойрог дээр 3 цэцэрлэг шинээр баригдаж, мөн 3 цэцэрлэгт өргөтгөл нэмж баригдана.