СХД-ийн 750 хүүхэд баярын бэлэг гардан авлаа
2018.05.31

СХД-ийн 750 хүүхэд баярын бэлэг гардан авлаа

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Дүүргийн СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн гадна талбайд зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний үеэр 32 хорооны нийт 750 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж буй "Хүүхдийн инээмсгэлэл" төслийн эмч, ажилтнууд хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж оношлон, үнэгүй оо, сойз тараасан юм Эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг төслийн кабинетуудад үнэ төлбөргүй эмчилэхээр боллоо.

Хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзлээ

Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Тэргүүн лам нарын зөвлөл, Есүс христийн хамтын ажиллагааны багийн хамт олон ивээн тэтгэж оролцлоо. Мөн дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулагчаар ажиллалаа. Мөн энэ үеэр дүүргийн 104, 156, 163, "Бамбар" цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд мэнчдилгээ дэвшүүлсэн юм.

СХД-ийн 04, 156, 163, "Бамбар" цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд мэнчдилгээ дэвшүүлсэн юм