2020 он гэхэд Монгол Улс 1 сая жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэхийн тулд үзвэр, үйлчлэх маршрут зэргийг одооноос бэлтгэж, жуулчдын тоог жил бүр 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Жуулчлалын энэхүү дэд бүтцийг өнөөг хүртэл хувийн хэвшлийнхэнд даатгаж байсан бол өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс аялал жуулчлалын гол чиглэлүүдээ баталсан байна. Энэ чиглэлийн дагуу хийгдэх эхний ажил Хэнтий аймгийн Батноров сумаас эхэллээ.
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Монгол хүний ирээдүйн дархлааны цогцолборын шавыг тавьлаа. Энэ цоголцолбор 2022 онд иж бүрнээрээ дуусах дуусахаар зорьж ажиллаж байна. Энэ том ажлын эхлэл болгож Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийн 2 сумдад нийт 4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын цогцолборт зориулж, улсын төсөвт суулгасан.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Түүх өөрөө одоо цагийг бидэнд өгсөн. Бид буцаад түүхэндээ хөрөнгө оруулалтаа оруулахгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил болно. Өнгөрсөн 27 жилийн түүхэнд анх удаа Монгол Улсын төрөөс 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан газар, Боорчи, Тэмүүжин хоёрын анд нөхөд бололцсон газар анд нөхдийн андгайн өргөө байгуулж байна. Энэ бол шинэ цаг үеийн содон түүхюм.