С.Эрдэнэ гишүүн төрийн байгууллагын ажилчидтай уулзалт хийжээ
2010.03.26

С.Эрдэнэ гишүүн төрийн байгууллагын ажилчидтай уулзалт хийжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн чуулганы хугацаанд Баянгол дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж ү йлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгээр орж захирал, эрхлэгч, багш нартай уулзалт хийлээ. Уулзалтаар багш сурган хүмүүжүүлэгч нарын ажлын ачаалал хэд дахин нэмэгдсэн боловч цалин хөлс төдийлөн нэмэгдэхгүй байгаа тухай ажилчид хэлж байлаа.

Эрүүл мэндийн нэгдэл, Нялхсын клиник сувилал, дүүргийнхээ ЗТГ-ын хэлтэс, газар, агентлагын дарга нар, хороодын засаг дарга нартай уулзалт хийжээ. Тус уулзалтаар эрхэм гишүүн УИХ-аас гаргасан хууль, шийдвэрийг хүмүүст танилцуулж байсан юм. Дүүрэг хороодын засаг дарга нар тулгамдаж буй асуудал, ард иргэдээс ирсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа тайлагнасан байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 3400 орчим ажилчин, албан хаагч, сонгогчидтой уулзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.