2018.10.12

Д.Тэрбишдагва: Бодлогын бичиг баримт гаргасныг нь нэг засгийн газар гарч ирээд өөрчилдөг

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүний "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар" Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилт бол маш чухал асуудал юм. Нэгэнт хууль нь гарсан бол салбар салбартаа хичээнгүйлэн хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ одоо энэ асуулгын хариуг сонсоод гишүүд 3 минутанд өм цөм ганц нэг асуулт хэлээд ганц нэг салбараар нь яриад байх асуудал биш. Бид хөгжлийн бодлогынхоло үндэс сууриас эхлээд салбар тус бүрээр нь цаг гарган ярих ёстой юм л даа.

Монгол Улс ерөөсөө хөгжих байгаа гол шалтгаан бол бид бодлого төлөвлөлтгүй яваад байгаа юм. Бичиг баримт гаргадаг. Түүнийг нь нэг засгийн газар нь гарч ирээд өмнөхийгөө үгүйсгэн өөрчилдөг юм. Ардчилал зах зээлд орж байхад Монгол Улсыг мэдэхгүй дотоод гадаадын хүмүүс нэгдээд Монгол Улсын хөгжлийн бодлого, түүхийг мэдэхгүй хүмүүс ирж манайд зөвлөөд Шок терапи буюу Цочмог эмчилгээ гэдэг юманд оруулаад бүгдийг устга гэдэг заавраар явсан. Тэр бодлого төлөвлөлт энэ тэр хэрэггүй гэж байсан. Гэтэл тэр үед устга гэж зөвлөж байсан өнөөдөр Монголд ирцэн одоо хөгжлийн төлөвлөгөөтэй бол гээд яриад явж байна. Тиймээс бид хөгжлийн бодлого төлөвлөлтөө гаргах асуудлыг би дэмжиж байна.