Ц.Даваасүрэн: Иргэд Засгийг огцруулахыг хүсвэл дагах л ёстой
2018.11.23

Ц.Даваасүрэн: Иргэд Засгийг огцруулахыг хүсвэл дагах л ёстой

Цаг үеийн зарим асуудлаар Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Өчигдөр Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаандаа  яагаад орж ирээгүй юм бэ?

-УИХ-ын даргатай холбогдолтой асуудал шийдэгдтэл чуулган, байнгын хороодын хуралдаанд  оролцохгүй гэдэгт  32 гишүүн санал нэгдэж  гарын үсгээ зурсан учраас чуулганы хуралдаанд ороогүй.

-Засгийн газрыг огцруулах асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ?

-Засгийн газрын асуудалд албан тушаал булаацалдах гэдэг ч юм уу эсвэл албан тушаалдаа үлдэх гэсэн хандлагаар хандаж болохгүй. Иргэд Засгийн газрыг юу гэж дүгнэж байна вэ гэдэг нь л хамгийн  чухал. Хэрвээ иргэд Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзвэл түүнийг нь  дагах ёстой. Эсвэл Засгийн газрыг ажлаа  хийж байна, ярьсан нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруул, Улаанбаатарыг  өмхий утаанаас салга, агаарын бохирдлын асуудлыг шийд гэвэл ажиллаад л явах ёстой. Үүнийг л харгалзах ёстой. Түүнээс биш эрх мэдлийн төлөө зөрчилдсөн байдлаар асуудалд хандаж болохгүй. Ялангуяа УИХ-ын дарга хүн уг асуудалд оролцож гарын үсгээ  зурчихаад өөрөө хүлээж авч байгаа нь анхны тохиолдол. Үүнд л бид шүүмжлэлтэй хандаж байгаа.

-УИХ-ын чуулгандаа оролцооч ээ гээд Засгийн газрын гишүүдийг удаа дараа дуудаж байхад чуулгандаа оролцохгүй байх нь хэр зохистой юм бэ?

-Нөхцөл байдал  ямар байгааг  дээр хэллээ. Хориг  юм уу төсвийн асуудал дээр арай өөр байр сууринаас хандана. Бусад асуудал буюу ялангуяа Засгийн газрын байр суурийн асуудалд бид тодорхой илэрхийлсэн.  Бид худлаа ярьдаггүй. Худлаа мэдээлэл өгдөггүй