2018.11.22

С.Эрдэнэ: Улсын нүд чих болсон байгууллагын удирдлага ийм асуудалтай холбогдсонд харамсалтай байна

нөөдөр /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Түдгэлзүүлнэ гэж байна. Тэгэхээр хууль хяналтын байгууллага шалгах юм байна. Тэгээд тэндээс шийдвэр гарсны дараа чөлөөлөх юм байна гэж ойлголоо. Тэгэхээр албан ёсоор энэ хүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа гэж ойлгож болох уу? улсын нүд чих болсон энэ чухал байгууллагын удирдлага ийм асуудалтай холбогдсонд харамсалтай байна