2011.01.04

С.Эрдэнэ: Хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээх ёстой

-Та өргөн барьсан бичгээ эргүүлэн татахаар болсон юм уу?

-Өргөн бариад, буцааж татаад байдаг асуудал биш. Хувь хүн гэдэг талаас нь Д.Зоригтыг огцруулах асуудал тавиагүй. Хариуцлагын тухай л хөндсөн. Засгийн газар ямар хэмжээнд ажиллаж, ард түмний эрх ашиг яаж хөндөгдөж байна гээд олон асуудал байгаа. Хүмүүс болохоор Д.Зоригт гэдэг хүний асуудлыг оруулаад байна гэж ойлгоод байх шиг байна. Би Д.Зоригтыг сайн мэдэхгүй. Сайн ч, муу ч хүн байж болно. Гэхдээ энэ хүний хийсэн үйлдэл нь төр засгийн бодлого, хуулийг зөрчсөн учраас л хариуцлага хүлээх ёстой. Миний хувьд өөрийнхөө байр сууриндаа тууштай зогсоно. Хэн нэгэн нөлөөлөх гэж оролдоод ч нэмэргүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.