С.Эрдэнэ: Харамсалтай байна. УИХ-д 25 сул гишүүн бий болчихлоо
2012.08.10

С.Эрдэнэ: Харамсалтай байна. УИХ-д 25 сул гишүүн бий болчихлоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. 
- Өнгөрсөн  хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа  нилээд гацаанд орсон боловч ойрын үед харьцангуй жигдэрч байна. Тухайнүед та ямар байр сууринаасхандаж байв?
-Өнгөрсөн хугацаанд УИХ бү-рэн эрхээ хэрэгжүүлээд хуулийн хүрээнд тасралтгүй ажиллаж байна. Өчигдөр (өнгөрөгч лхагва гариг) Өргөдөл гомдлын байнгын хорооноос бусдыг нь байгуулж дууслаа. Тиймээс УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орлоо гэж ойлгож болно. МАН-ын хувьд битгий хуралд суу, та нар rap гэж хэн ч хэлээгүй. Өөрсдөө л сайн дypaapaa яваад байсан хумүүс. Тэд хуулиар олгогдсон боломжоо алга болгосон. 24 цагийн дотор бүлгээ байгуулах ёстой атал тэгээгуй. Үүнээсээ болоод УИХ-ын дэд даргаа сонгох боломжгүй болчихсон. Хуулинд нэгэнт заачихсан учир хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Харамсалтай байна, одоо УИХ-д 25 сул гишүүн бий болчихлоо.

Ер нь бол хууль бус шаардлага тавьчихаад түүнийгээ биелүүл гэж тулгаад байдаг нь буруу. Энэ бол төрийн түшээ хүнд байж боломгүй зүйл. Тухайлбал, зарим маргаантай тойргийг шийд ч гэх шиг. Энэ бол УИХ, АН-ын шийддэг асуудал биш. СЕХ эсвэл хууль, шүүхийн байгууллага нь шийдэх ёстой. Гэтэл заавал АН шийдэх ёстой, эсвэл АН-аас ямар нэгэн шийдвэр гаргуулах гэж шахаж байгаа нь хууль бус эүйл юм.Энэ бүхнээс харахад МАН-ыг цаашид сөрөгхүчний үүрэг гүйцэтгээд явах чадвартай эсэхэд нь эргэлзэж байна. Энэ бүх гаргаж байгаа алдаа нь ургэлж эрх бариад, буодад байр сууриа тулгаж байсны л гай юм.

Бид олон жил сөрөг хүчин байсан. Сөрөг хүчин гэдэг бол улс орны хөгжлийн төлөө эрх баригчдыг дэмжиж ажиллах ёстой. Харин улс орны эрх ашгийн эсрэг аливаа асуудлыг шүүмжилдэг, таслан зогсоодог. Шаардлагатай бол хуулийн хурээнд бүх арга хэмжээг авч ажиллаж чаддаг намыг л сөрвг хүчин гэдэг болохоос бус юм болгоныг хараар будаж, үгүйсгэж, устгах гэж оролдож байсан хэсэг бүлэг хүмүусийг сөрөг хүчин гэдэггүй.
-Байгуулж амжаагүй байгаа Өргөдөл гомдлын байнгын хорооны даргаар хэнийг томилохоор ярьж байгаа вэ?
-Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулахын тулд илүү нарийн дүрэм, журам боловсруулах шаардлагатай. Яагаад гэвэл энэ бол ард түмнийг холбосон ач холбогдол өндөртэй байнгын хороо байх болно. Тиймээс уг байнгын хороог сонгодог утгаар нь байгуулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс даргын хувьд хэн нэгний нэрийг эцсийн байдлаар яриагүй байгаа. Харин энэ хорооны дарга нь ямар ч байсан АН-ын гишүүн байна.
-Тэгвэл АН-ын УИХ-ын дэд даргаар ямар хүнийг томилох гэж байгаа вэ?
-Энэ асуудал ч мөн эцэслэгдээгүй байна.
-УИХ-аас Ерөнхий сайдыг дөнгөж сая томиллоо. Одоо цаашид Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал яригдана. Ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх бол?
-Юуны өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухайд хууль орох ёстой. Тэр хууль батлагдаж байж хэдэн яамтай байх, хэн сайд болох тухай зсуудал яригдах байх. Одоогоор эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.Гэхдээ ойрын өдрүүдэд МАН-ын зүгээс 20, 30 яамтай болно гэсэн мэдээллийг удаа дараа ярьж байгаа. Үнэн хэрэгтээ тэгж данхайлгах гээд байгаа зүйл огт байхгүй. Засгийн газрын бүтцийг баталж, мөрийн хетөлбер, үйл ажиллагааны асуудал яригдаагүй байхад асуудлыг ингэж гаргаж байгаа нь МАН-ынхан төрийн ажил хийж байгаагуй юм шиг харагдаж байна. Цаг уеийн шаардлагаар улс орны хөгжлийн асуудлыг шийдээд явъя гэж байгаа бол шийдэх чадвар бүхий бүтцийг бий болгох ёстой. Үүнд ямар иэг тоо их бага байх нь гол биш. Хамгийн гол нь ажиллах чадвартай багийг л бүрдүүлэх ёстой.
-МАН-ынхны зүгээс УИХ-ын даргыг сонгох тухай дахин санал хураая гэж байгаа. 25 гишүүний санал ороогүй учир УИХ-ын өнөогийн даргыг жаахан сулхан дарга боллоо гэх хүмүүс байна?
-Ер нь МАН-ынхан өөрсдөө ямар хуулийн, ямар заалт зөрчигдсен гэдгийг хэлж чадахгүй байгаа шүү дээ. УИХ-ын тухай хуульд "Аль нэг нам нь олонхи болоогүй бол хамгийн олон суудал авсан иам нь аль нэг намтай зөв шилцөж, олонхийг бүрдүүлсний үндсэн дээр УИХ-ын даргыг сонгож томилно" гэж заасан байдаг. АН бусад хоёр намтай ярилцаж, олонхио бүрдүүлсэн. Нэг үгээр хэлбэл, тангаргаа өргөсөн 71 гишүүний 46 нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүдийн 60 гаруй хувь нь УИХ-ын үйл ажиллагаандаа оролцоод явж байна. УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийг хийхдээ 57-оос доошгүй гишүүний оролцоотойгоор нээж, цаашид ердийн олонхиор ирц бурдээд явдаг хуультай. Тиймээс үүнд хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй.

МАН хэрэв бүлгээ байгуулж, албан ёсны завсарлага аваад асуудалд хандаж байсан бол өөр л дөө. Гэтэл бүлэг байгуулаагүй тохиолдолд завсарлага гэдэг ойлголт байхгуй. Бүлэг иь хуулийн дагуу албан ёсны болоогүй байхад хурал хаясан нь эдний хамгийн том алдаа байсан. Ингэснээр тэд өөрсдөө хууль бус байдалд орчихсон.
-УИХ байнгын хороодын дарга нараа томилсон. Гэтэл зарим дарга нараар туршлага багатай хүмүүсийг томилсон гэх шуүмжлэл бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-УИХ-ын гишүүнийг туршлагатай, туршлагагүй гэдгээр нь ангилах хуулийн заалт байхгүй. Нэгэнт ард түмнээс сонгогдоод, тангаргаа өргөөд ороод ирсэн л бол сонгох, сонгогдох эрхээ эдлээд явах эрхтэй.Үнэлэлт, дүгнэлт өгөх нь сон-гогчдын эрхийн асуудал. Бидний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд л явах учиртай.Нөгөө талаас чадварын тухайд ярьж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт эвсэл болсон нам өөрөө хүнээ дэвшүүлээд оруулж ирж байхад бид үгүй гээд сууж байх боломж байгаагүй. Тиймээс хам-тарч ажиллах гэрээ байгуулсан хойно дэмжээд явахаас өөр арга байгаагүй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.