2019.03.26

Б.Баттөмөр: Монголын арилжааны банкуудад 17 их наяд төгрөгийн хадгаламж байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэртд үн шинжилгээ хийх асуудлаар Ажлын хэсгийг байгуулах, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат танилцуулга хийсэн.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж хариулт авлаа.

Зүүнбаян, Тавантолгой, Гашуун сухайтын замууд маш олон бичиг баримтад тулгуурласан байдаг нь одоо хүчээ алдаад дахиж нэмж их хурлын байнгын хороонд тогтоол гаргах гээд байгаа юм уу? Манайхаас Тогтвортой хөгжил 20, 30 гээд хөтөлбөх боловсруулсан энэ дотор энэ төмөр зам явж л байгаа ингэж дахиж нэмж гарч ирэх ямар шаардлага байна эсвэл яг экспортыг дэмжих гэдгээрээ байсан юм болов уу?

Нэн хөнгөлөлттэй санхүүжилт гэснээ У.Хүрэлсүх, Н.Баяртсайхан гэсэн байна энэ хөрөнгийн зах зээлрүүгээ орж ажилладаггүй юм уу? Монголын арилжааны банкуудад 17 их наяд төгрөгний хадгаламж байна. Энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ чиглэл рүү энэ экспортыг дэмжих бодлого маань яаж явах вэ?

Асуултанд ажлын хэсэг хариулсаны дараа Б.Баттөмөр гишүүн санал бодлоо илэрхийллээ.

Тавантолгойн ногдол ашгийг төмөр замдаа оруулая гэсэн энэ санал санаачилгыг дэмжиж байна. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, томоохон бүтээн байгуулалтанд ирээдүйд бий болох баялагийг барьцаалах байдлаар хөрөнгийн захаас санхүүжилт босгох чиглэлийн юмыг энд оруулж өгөх нь зүйтэй гэсэн санааг хэлэхийг хүсч байна.

Алт ховор элемент цацраг идэвхт бодис бол Монголын төрийн мэдэлд байна гэдэг бол зүйтэй. Мэдлэгтэй чадвартай туршлагатай компаниудтай төр гэрээ хийх байдлаар гэж байгаа учраас энэ бол маш чухал заалт байна. Төр зарим зүйл дээр үнэхээр оролцох хэрэгтэй ялангуяа энэ уран, газрын элемент дээр.

Монголын хөгжлийн загвар гэдэг юмыг бид их ярьдаг хйиж байгаа зүйл байдаггүй. Тиймээс энэхүү хөгжлийн бодлогыг өөрчлөх, олон асуудалтай уяалдуулж шинээр боловсруулж гаргах хэрэгтэй байна. Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс шүү дээ. Тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирэхээр худалдааны бодлогогүй учраас хямд үнэтэй гадны бүтээгдэхүүн орж ирээд цохиод унагачихдаг. Экспортыг нэмэгдүүлэх нэг гол бааз суурь аялал жуулчлал байна. Тэр тогтвортой хөгжил 2030 дотор 2 сая жуулчин авна гээд заасан байгаа. 2 сая жуулчин авахын тулд юу хийжэ байна гэхээр бас байхгүй. Цаасан дээр баахан юм гаргаад байдаг тэр нь ажил болдоггүй. Энэ хөгжлийн яам гээд байдаг. Монгол улсын хөгжлийг хэн өнөөдөр тодорхойлж байгаа юм? Бодлогын шинж чанартай ийм өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.