Н.Учрал: Орон тооны бус зөвлөл байгуулаад үр дүнд хүрэхгүй
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооний өнөөдрийн /2019.04.24/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Нэмэлт өөрчлөлт оруулах гэж тодорхой хэдэн заалтуудыг хөндөж оруулж ирж байгаа юм байна. Энэ хуулийг шинэчлсэн найруулгаар өргөн хүрээнд оруулж ирэх ёстой гэж ойлгож байгаа. Шинжлэх ухаан, технологи гэдэг үг бол одоо цагт хоцрогдсон үг болоод байна. Энэ нэр томъёогоо болвол инванцийн хуультай уяж арай өөр хэлбэрээр оруулж ирэхгүй бол тодорхой үр дүнд хүрэхгүй.
Бид шинжлэх ухаан гэж цээжээ дэлдээд байгаа болохоос биш яг яаж хэрэглэх вэ гэдэг хамтын ажиллагаа, эко системийг огт хийж чадаагүй байна. Тэгэхээр энэ салбарт нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл дутагдаагүй юм. Хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулахын тулд эрх зүйн орчныг бүхэлд нь шинчлэхгүй бол нэмэлт хэдэн зүйл өөрчлөөд үр дүнд хүрэхгүй.
Яаж шинжлэх ухааныг хэрэглэх вэ гэдэг л асуудал шүү дээ. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх биш. Судалгаа хөгжүүлэлтийг хуулин дээр яагаад тодорхой тусгаж өгөөгүй байгаа юм бэ?
ШУ-ны үндэсний зөвлөлөө ажиллах орчин нөхцөлийг нь хэн хангах юм. Орон тооны бус зөвлөл байгуулаад үр дүнд хүрэхгүй ээ. Энийгээ яаж үр дүнд хүрнэ гэж харж байгаа юм?
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан