Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн гэрээн дээр байр суурь минь өөрчлөгдөөгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Оюутолгойн гэрээг анхнаас нь эсэргүүцэж байсан гишүүдийн нэг бол би. Тухайн үед хэрвээ энэ гэрээ муу болвол ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Өнгөрсөн жил Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. Н.Учрал гишүүний хэлсэнчлэн ажлын хэсгийн гишүүд нь хуралдаа ирдэггүй. Ирц нь бүрддэггүй байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва амрах цаггүй ажилласан. Гэтэл дүгнэлт гарахаар өөрсдөө хуралд нь ирж суугаагүй байж элдэв юм яриад байдаг нь буруу.
Харин ажлын хэсгийнхэн Оюутолгой дээр очоод хадаг бэлэг авсан гээд байна. Бид тийм юм авах хүмүүс биш ээ. Би тэр уурхай дээр энэ ажлын хэсгийн гишүүн болоод л анх удаа очсон. Үхтэлээ тэмцэж зүтгэж байж 57 дугаар тогтоолыг батлуулсан. Оюутолгойн гэрээний хувьд анх байсан байр суурь хэвээрээ байгаа.
Хөдөө орон нутагт байгаль цаг уурын ган гачигийн асуудал хүнд байна шүү. Энэ асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байна. Түүхэн аялал жуулчлалын бүс гэж зарласан Хэнтий аймгийн хойд тал тэр чигээрээ шатаж дууслаа. үүнийг анхаарч яаратай арга хэмжээ авч, ажил зохион байгуулдаг хүн байна уу?"
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27