2019.08.09
Ерөнхий сайд бизнесийнхэнтэй зангиагүй уулзалт хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнесийн төлөөлллийн байгууллага болох МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, тус Танхимын дарга Т.Дүүрэн нарыг 2019.08.08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар санал солилцож, үндэсний бүтээн байгуулалт, хувийн хэвшлийг дэмжих талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн энэ сарын сүүлээр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийхээр болсон гэдгийг МҮХАҮТ-аас мэдээлллээ.