А.Сүхбат 2019.11.19 | Vip76.mn

А.Сүхбат: Зүүн гурван аймагт цагаан зээр, талын чоно агнахыг хориглосон ч нэн ховордсоор байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.19/ нэгдсэн хуралдаанаар  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Генетик нөөцийн тухай хууль батлагдаад 2 жил болж байна. Энэ хуулийг таниулах ажил хэр ахиц дэвшилтэй явсан бэ? Ард иргэд генетик нөөц гэхээр юу гэж хэлж байх юм гадаад нэртэй хууль ороод ирлээ гэсэн юм ярьдаг. Энийг Монголоор буулгаж бид чадаагүй Монголоор бол ШУА-д гарвал зүйн тасаг гэж байсан юм байна лээ. 

Зүүн гурван аймагт цагаан зээр, талын чоно агнахыг хориглосон. Энэ хориг 10-аад жил явж байгаа ч нэн ховордсоор байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Зөв аргаар хатаасан Бугын цусан эврийг экспортлох гэсэн энэ ажлууд хийгдэж болох уу? 

А.Сүхбат: Эрэвгэр жирэвгэрүүд анхаарах ёстой