Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд төрийн шагнал гардууллаа
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ орон даяар үргэлжилж байна.
Тэртээх 30 жилийн өмнө эрх, эрх чөлөөнийхөө тэмцэж, өнөөгийн ардчилсан нийгмийг бий болгохын төлөө ажилласан ахмад зүтгэлтнүүд болон бусад гишүүд, дэмжигчиддээ Ардчилсан намын удирдлагууд төрийн шагнал гардуулж байгаа юм. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй удирдлагууд нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймгийн гишүүд, дэмжигчид, ардчиллын ахмад зүтгэлтнүүдэд төрийн шагнал гардуулаад байна.
Холбоотой мэдээ
2021.01.28
2021.01.19
2020.07.08