Ө.Азбилэг, Ө.Азбаяр ах дүү хоёрт Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хамт олон өргөө гэр бэлэглэжээ
2020.03.03

Ө.Азбилэг, Ө.Азбаяр ах дүү хоёрт Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хамт олон өргөө гэр бэлэглэжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон Ө.Азбаяр, Ө.Азбилэг ах дүү хоёрт иж бүрэн тавилгатай өргөө гэр бэлэглэжээ. Хөвгүүд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг бөгөөд талийгаач ээж нь “Эрдэнэс-Тавантолгой” компанид ажиллаж байжээ. 

Гэрийг гардуулах үеэр Ө.Азбилэг хүү “Хайрт ээжийнхээ хамт олонд маш их баярлалаа. Онц сурч сайн хүн болоод ирээдүйд Эрдэнэс-Тавантолгойн ажилтан болно” гэжээ.

Ах дүү хоёр бөхийн спортоор хичээллэн, амжилт гаргаж байгаа бөгөөд өвөө, эмээ дээрээ өсөж байгаа юм байна.