“Тээвэрлэлт үйлчилгээний төв" -ийн  ачигч Ё.Ганболдод өргөө цагаан гэр бэлэглэлээ
2020.02.20

“Тээвэрлэлт үйлчилгээний төв" -ийн ачигч Ё.Ганболдод өргөө цагаан гэр бэлэглэлээ

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн санаачилгаар ажил хөдөлмөртөө чин сэтгэлээр хандаж, амжилт гарган ажилласан “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын ачигч Ё.Ганболдод өргөө цагаан гэр бэлэглэлээ.

“Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ–ын 10 жилийн ой тохиож байгаа юм. Тус байгууллагын ачигч Ё.Ганболд нь ажилдаа хичээл зүтгэл гаргаж, санаачилгатай ажилладаг тул түүний хөдөлмөрийг үнэлэхийн зэрэгцээ сар шинийн баярыг тохиолдуулан ийнхүү шагнажээ.

“Өгөөржэт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгтэй хамтран энэхүү шагналыг олгожээ. Энэ үеэр Ё.Ганболдод ажил хөдөлмөрийн амжилт хүсэж, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.