Хувьцааны ногдол ашгаа авахад 14 хоног үлдлээ
2020.04.17

Хувьцааны ногдол ашгаа авахад 14 хоног үлдлээ

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах болсон бөгөөд нэг хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Монголын хөрөнгийн биржээс “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай  холбоотой зөвлөмж гаргаж уг зөвлөмжид цахимаар данс нээх үйлчилгээ үзүүлж буй үнэт цаасны компаниудын жагсаалтыг хавсаргасан юм.

Иймд та бүхэнд хувьцаагаа хэрхэн нээж, ногдол ашгаа  авах талаарх мэдээллийг хүргэж байна.

Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараахыг хэлж буй юм. Мөн ашгаа тараахгүйгээр шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох учраас жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

Иргэн та 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан ногдол ашгаа авна.

Тэгвэл үнэт цаасны дансаа нээлгэхийнн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй гэдгийг санаарай.

Иргэдийн дунд үнэт цаасны дансаа нээлгээгүй бол ногдол ашиг олдохгүй, хэрэв ногдол ашгаа аваагүй бол буцаагаад компани нь авчих юм шиг ойлгож байгаа хүмүүс байгаа. Тэгвэл та санаа зоволтгүй бөгөөд таны ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдах бөгөөд та хүссэн үедээ авч болох юм.

Өнөөдрөөс яг 140 хоногийн дараагаас хэлэн хувьцааны ногдол ашгийг тарааж эхэлнэ. Ингэхдээ Ковид-19-ийн халдвараас сэргийлэх үүднээс үнэт цаасны дансаа цахимаар нээлгэж болно.

Гэхдээ та үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргаарай.

Үнэт цаасны дараах компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

  • “Апекс Капитал ҮЦК” ХХК – https://dbx.apex.mn/
  • “Ард Капитал ҮЦК” ХХК – http://dbx.ardcapital.mn
  • “Ард Секюритиз ҮЦК” ХХК – http://ardsecurities.com/
  • “БиДиСЕК ҮЦК” ХК – https://reg.bdsec.mn/
    “Бумбат Алтай ҮЦК” ХХК – http://dbx.bumbat.mn/
  • "Гаүли ҮЦК" ХХК –http://www.gauli.mn/
  • “Голомт Капитал ҮЦК” – SocialPay
  • “Гүүдсек ҮЦК” ХХК – https://goodsec.mn/online
  • “Масдак ҮЦК” ХХК – http://masdaq.msem.mn/login
  • “Өндөрхаан ҮЦК” ХХК – https://undurkhaan.msem.mn/
  • “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК – https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
  •  “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК – https://dbx.standardinvestment.mn/
  • "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК – https://xacex.tengercapital.mn/