"Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчид цахимаар хуралдаж байна
2020.04.24

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчид цахимаар хуралдаж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан-овоо баг, Цанхи хотхон дахь компанийн салбарын байранд  цахимаар хуралдаж байна.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; 

2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай 

3. Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;

4. Компанийг нээлттэй хувьцаат компани болгох талаар авах арга хэмжээний тухай; 

5. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;

6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна.