2020.04.24

О.Баасанхүү: Малчидаас уучлалт гуйгаад огцроод өгөөч

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

21 аймагт байгаа малчдын ноолуурийг 100 мянган төгрөгөөр авна гэж ойлгосон байсан. Одоо яг энэ үнээр авч чадах юм уу үгүй юм уу. Хэн ч шахаагүй байхад өөрсдөө ийм мэдэгдэл гаргачихаад хүн гүтгэх гээд байх юм. Гадуур тавин нэгэн мянгаар авна гэхээр та наян таван мянган төгрөгөөр авна гээд байлгаад байна. Зөрүү 35 мянган төгрөгийг нь яг өгөх юм уу. Малчидаас уучлалт гуйгаад огцроод өгөөч. Төрийн буг шиг байх юм настай хүнд ингэж хэлэх онцгүй байна. Тэр Дарханы замыг там болгосон нөхөр бас огцроно гэсэн байхгүй. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.