Японы эзэн хаан
Монголчууд бид Япон улсыг сумо бөхөөр нь сайн мэддэг болсон билээ. Өдөр ирэх тусам бид Японыг сумо бөхөөр зогсохгүй эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, боловсрол гээд бүх л салбарт нь сонирхох болжээ.
Манай сайт энэ удаад Японы эзэн хааны тухай өгүүлж байна. Япон эзэн хааны засаглал нь 2600 жилийн турш үргэлжилсэн бөгөөд залгамжилсан хаадын тоо эдүгээ 125 хүрээд байгаа хаант засаглалын өлгий улсуудын нэг билээ. Эдүгээг Ази тив Японтой нийлээд нийт 6 улс л хаант засаглалтай байна. Японы хаант засаглалын түүхэнд анхаарал татсан зүйл олон байдаг.
1868 онд Японы түүхэн Мейжийн үе эхэлсэн хэмээсэн байдаг. Энэ он цагаар авч үзэх юм бол Мейжийн үеээс өмнөх хаад нь олон жил төрийн эрхээс хол хөндий өөрөөр хэлбэл бодит эрх мэдэлгүй нэгэн байжээ. Харин энэ үест улсын жинхэнэ засаглалыг Шёогүн нар буюу цэрэг- улс төрийн эрхтэнгүүд монголчууд бидний мэддэгээр самурай нар барьдаг байжээ. Харин Мейжийн үеэс эхлэн Японы эзэн хаад нь төр засаглалын дээд эрх мэдэлтэй, үйл хэргийг тэргүүлэн эрхэлдэг болсноор жинхэнэ хааны ёсоор улс орноо захирч эхэлсэн гэдэг.
Мейжийн үеэс хойших 130 шахам жилд 4 эзэн хаан үе залгамжилсан байдаг, өөрөөр хэлбэл одоогийн Эзэн хаан Акихито бол тэрхүү шинэхэн үеийн дөрөвдэх эзэн хаан юм. Түүний эцэг Эзэн хаан Хирохито бол удам угсаа залгамжилсан Японы өмнөх хаадаас хамгийн удаа хугацаагаар төр барьсан төдийгүй, дэлхийн эзэнт улсын хаадаас хамгийн өндөр нас сүүдэр зооглосон хүн байжээ. Эзэн хаан Хирохито бол тэнгэрээс заяасан амьд бурхан хэмээн шүтэгдэж байсан өндөр дээд эрх мэдэлтэй эзэн хаадын сүүлчийн хаан байсан ажээ. Эзэн хаан Хирохитогын он тооллын үе нь Шова эрин (Гэгээрэн соёлжих зохиилын эрин) хэмээн нэрлэгдэж байв. Хирохито Эзэн хаан 1989 оны 1-р сарын 7-нд 87 нас сүүдэр зооглон таалал төгссөн юм.
Шовагийн эрэн үе Японд цэргийн дэглэм тогтож 15 жил үргэлжилсэн дайн хийсэн юм. Энэ нь дэлхийн нэг, хоёрдугаар дайны үе байдлаа. Япон Ази Номхон далайн улс , орнуудыг эзэлсэн, дэлхий дээр анх удаа атомын зэвсгийн аюул гамшгийг үзсэн, дэлхийн хоёрдугаар дайнд ялагдал хүлээж асар их хохирол, сүйрэлд, дайн өрөнд орсон юм. улс орон энэ хүнд байдалд орсон энэ байдлаас үндэслэн Эзэн хаан Хирохито 1946 онд дээд тэнгэрийн язгууртан гэдгээсээ татгалзан "Нийтийн адил эгэл хүн" хэмээн өөрийгөө зарласан юм.
Ингээд дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы шинэ Үндсэн хууль батлагдаж. Эзэн хааны өндөр дээд эрх хэмжээг хязгаарлан шинэ төр, өнөөгийн засаглалын хэлбэрийг тогтоожээ. Өнөөдөр Японы Эзэн хаан нь Үндсэн хуульд заасны дагуу "Бүрэн ард түмнийхээ хүсэл бодлыг илэрхийлэн, төр улс, хүн ардынхаа эв нэгдлийн бэлэг тэмдэг" нь болж байдаг ажээ.
Эзэн хаан нь Төрийн тэргүүний хувьд Үндсэн хуулийн дагуу. "парламентаас сонгогдсон Ерөнхий сайдыг томилон батламжлах, Сайд нарын Танхимын саналаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, Парламентын чуулганыг зарлан хуралдуулах, төлөөлөгчдийн танхимыг тараах, бүх нийтийн сонгуулийг зарлах зэрэг гол гол үүргийг гүйцэтгэдэг байна.Түүнчлэн Эзэн хаан төр засгийн хууль, зарлиг, гэрээний батламж зэргийг зарлан тунхаглах, Үндсэн ба бусад хуулийг нийтлэх, засвар оруулах гэх мэтийн үйл ажиллагаанд оролцдог байна. Мөн Засгийн газрын гишүүдийг томилон батлах, огцруулах, бүрэн эрхт Элчин сайд нарын жуух, баримт бичгийг батлах, гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах, мөн гадаад орны төрийн тэргүүн нар албан ёсны айлчлал хийх үед хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барих, өөрийн орны иргэд хүмүүстээ төрийн гавьяа шагнал хүртээх, гэмт хэрэгтний ялыг хөнгөвчлөх, хэлтрүүлэн,өршөөл үзүүлэх, хууль зүйд өөрчлөлт оруулах зэрэг үйл хэргийп гүйцэтгэдэг ажээ.
Гэхдээ энэ бүх үйл ажиллагааг төрийн гүйцэтгэн захирамжлах, үүрэг эрхэлдэг Сайд нарын Танхимын зөвлөмж,зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг юм байна.Япон улсын Эзэн хаан, Хааны ордны өдөр тутмын ажил хэргийг эрхлэн явуулах асуудлыг Сайд нарын Танхимын дэргэдэх Хааны ордны зөвлөл хэмээх тусгай байгууллага хариуцдаг байна. Тэрхүү Хааны ордны зөвлөлийн бүрэлдэхүүнд Хааны гэр бүлийн хойш гишүүн, Ерөнхий сайд, Парламентын дээд, доод танхимын дарга, дэд дарга нар, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Дээд шүүхийн нэг гишүүн зэрэг хүмүүс ордог байна.
Япон улсын эдүгээ үеийн Эзэн хааны шинэ эрин үе нь 1989, оны 1-р сард Хун тайж Акихито Эзэн хааны үе залгамжилснаар эхэлсэн бөгөөд Хэйсэй эрин /сумод түрүүлсэн бөхөд шагнал өгөхөд хэйсэйн он тооллын хэмээн хэлж сонсогддог доо/ хэмээн нэрлэгддэг юм. Энэ нь "Энх амгалан, зөвшилцөөний" эрин үе хэмээх утгатай ажээ. Япон орон даяар болсон гашуудлын хугацаа дуусж шинэ Эзэн хааныг залах төрийн ёслол 1990 оны 11-р сарын 12-нд болжээ. Эзэн хаан Акихито нь 1933 оны 12-р сарын 23-нд төрсөн бөгөөд энэ өдөр бол Япон даяар баярын-амралтын өдөр байдаг юм. Тэрээр 1952 онд Гакушюин Их сургуулийн улс төр, эдийн засгийн ангид элссэн ажээ. Тэр ердийн гаралтай Мичико Шода гэдэг эмэгтэйтэй 1953 онд гэрлэсэн ажээ.
Тэрээр хаан эцгийн бие чилээрхсэн 1987 оноос хойш эзэн хааны албан үүргийг төлөөлөн гүйцэтгэж байжээ. Мөн Япон орныхоо бүх муж нутгаар явж ард түмнийхээ аж байдлыг сайн мэддэг болжээ. Эзэн хаан одоо ч нутаг орноороо явж жирийн олон түмэн, настан буурлууд, хүүхэд залуустай уулзалт хийж байгааг байнга мэдээлж байдаг юм6 япон эзэн хаан тэрээр загас судлалд ихээхэн сонирхолтой, энэ талаар улс орондоо нэрд гарсан эрдэмтэн гэнэ. Энэ сэдвээрээ 20 гаруй бүтээл туривсан байдаг юм байна. мөн багаасаа ангил хэл сурсан, хөгжим, теннис сонирхдог юм байна.
Тэрээр хатан Мичикотой 1957 онд Карунзава гэдэг газрын теннисний талбайд танилцаж байжээ. Тэр хоёр гэрлээд 3 хүүхэд төрүүлсэн ажээ. Том хүү Нарухито нь Утга зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд албан ёсоор 1991 онд дараагийн угсаа залгамжлагч хаахгүйгээр өргөмжлөгджээ. Эзэн хааны хоёрдох хүү Фумихито нь хуульч, биологич гэнэ. Загас судлалаар Ангилд сурч байсан мөн Дэлхийн байгалийн фондын Японы хорооны ерөнхийлөгч ажээ. Хааны гүнж Саяко нь Гакүшюин сургуулийн 1992 онд төгсжээ.
Японы сангийн яамны мэдээгээр эзэн хааны үйл хэрэг, ордон, гэр бүлийн зардал 1996 оны байдлаар 6 тэрбум 381 сая иен байсан байна.