Мөрөн хотод Халдварт сүрьеэгийн эмнэлэг ашиглалтад орлоо
2019.11.28

Мөрөн хотод Халдварт сүрьеэгийн эмнэлэг ашиглалтад орлоо

Мөрөн хотод Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орлоо. 

Ингэснээр аймгийн нэгдсэн эмнэлэгт байрлаж байсан халдвартын тасаг тусдаа гарч, өвчтнүүдээ шаардлага хангасан орчинд тусгаарлан эмчлэх орчин бүрдлээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг 2017 оны Улсын төсөвт тусгаснаар 2019 онд багтаж ийнхүү ашиглалтанд орлоо.

Эмнэлэгийн эмч ажилчид баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Иргэд ч мөн цэвэр тохилог орчинд үйлчилгээ авах болсондоо байртай байна.