Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргынхоо иргэд хөдөлмөрчтэй уулзлаа. Түүнтэй, сумдуудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд болоод цаашид төр засгаас хийх бодлого шийдвэрийн талаар МҮОНТВ-ийн сурвалжлах баг ярилцсаныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Манай тойрог 37-р тойрог буюу Хөвсгөл далайгаа тойрсон найман сум байдаг. Эдгээр сумдад сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт дутмаг, хангалттай хийгдээгүй. Сүүлийн найман жил хийсэн санхүүжилтийг Сангийн яамнаас аваад үзэхэд нийтдээ 23 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Энэ нь хангалтгүй юм.