МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар 1-р хорооны иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо
2020.06.08

МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар 1-р хорооны иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Жамбалын Ганбаатар өчигдөр (2020.06.07) 19:00-20:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигч тус хорооны иргэдэд тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарц, хийж хэрэгжүүлэх ажил болон Баянгол дүүргийнхээ хөгжлийн төлөө цаашдаа юу хийх талаар ярилцлаа.

Мөн нэр дэвшигчид “Монгол Ардын Нам”-ын мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөрийн хөтөлбөрт: Хүний хөгжлийн бодлого буюу иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлэх, чанартай боловсролыг эзэмшүүлэх зэрэг иргэн хүн бүрт чиглэсэн бодлогыг тусгажээ. Мөн эдийн засгийн бодлого зэрэг олон талт асуудлыг тодотгож байгаа аж.

Ийнхүү иргэд, сонгогчид шударга, бүтээлч баг Жамбалын Ганбаатар нарыг дэмжихээ илэрхийлсээр байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ДЭВШҮҮЛЖ БУЙ АСУУДЛУУД:

  • Засгийн газар утаатай тэмцсэн шиг архидалттай тэмцэх хэрэгтэй байна
  • 57-р байрны дээвэр муу учир ус дусдаг, дулаан алдалт их, байрны гадна авто зогсоолын хүрэлцээ болон авто зам эвдрэлтэй байна
  • Эрч хүчтэй залуу үeэ цаашид сайн дэмжиж ажиллахыг хүсэж байна
  • Махны үнэ сүүлийн хэдэн сар нэмэгдэж байна цаашид бууруулах боломж бий болов уу
  • Цэцэрлэгийн хажууд хогын цэг байрлаж байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх учраас тус асуудлыг шийдэж өгөхийг нэр дэвшигчдээсээ хүсэж байна
  • 45-аас дээш насныханд зориулсан ажлын байр дутмаг байна. Иймд ажлын байраар хангах асуудалд сайн анхаарал тавина уу.