2020.06.09

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн иргэд сонгогчидтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн иргэд сонгогчидтой уулзлаа.

Сүүлийн 3 жилд улс төрийн хүчтэй реформыг эхлүүлж чадсан Ерөнхий сайддаа, түүний багт бид гурав хүч нэмэхийн төлөө ажиллах болно. Эдгээр он жилүүд тийм амар байгаагүй. Монгол улсад өөрчлөлт, шинэчлэлт, шударга ёсны салхи сэвэлзэж эхэлсэнийг хүн бүр мэднэ. Тиймээс ч түүнийг үргэлжлүүлэн ажиллуулж, өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтын он жилүүдийг өрнүүлэн үргэлжлүүлэхийг ард түмэн хүсч байна.

Ерөнхий сайддаа ХҮЧ НЭМЬЕ. Ард түмэнтэйгээ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!