Газар дэлхий дээрх хамгийн цуутай улс төрч
2010.10.20

Газар дэлхий дээрх хамгийн цуутай улс төрч

Газар дэлхий дээрх хамгийн цуутай улс төрч"Лос-Анжелес Таймс" сонины саяхны дугаарт Бразилийн Ерөнхийлөгч Лула да Сильваг онцлон бичжээ.
Энэ эрхэм нь ажилчин ангийн дундаас тодрон гарч өдгөө манай гаригийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг хүн болсон тухай америкчууд онцолжээ. Луис Инасио Лула да Сильва хэмээх сахал үс ихтэй энэ улстөрч нөхрийг олон улсын томоохон хэвлэл Newsweek сэтгүүл 2010 оны шилдэг арван удирдагчдын тоонд оруулсан байсан. Мөн Их Британийн "Таймс" сэтгүүл энэ цагийн дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий 100 хүнийг тодруулахдаа нэгдүгээрт нэрлэсэн нь түүний талаар сонирхон бичихэд хүргэлээ.

Луис Инасио Лула да Сильва нь бөмбөрцгийн нөгөө хагаст орших газар нутгаараа эхний тавд, хүн амаараа ч тавд орох Бразил улсын төрийн эрхийг 2002 оноос хойш хоёр удаа улиран сонгогдож гартаа атгаж буй улстөрч. Ямар эрдэм чадлаараа энэ хүн Бразилийн төрийн толгойд залрангаа дэлхийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэх болов оо хэмээн та гайхаж магадгүй.


Уг нь энэ хүн ядуу гэр бүлээс гаралтай учир Латин Америкийн өндөр өртөг бүхий дээд боловсролыг эзэмшиж амжаагүй. Гэсэн хэдий ч тэр ард түмнийхээ итгэлийг хүлээж бүүр бурхан мэт шүтэгдээд байгаа. Шүтэгдэхдээ зарим нэгэн удирдагчдын адил хөрөнгө, мөнгө, цэргийн дэглэм тогтоож шүтэгдсэнгүй. Тэрбээр Өмнөд Америк тивийн ихэнх улсын адил нийгмийн элдэв саадыг даван туулж ядуу ажилчин анги ихтэй, баян хоосны ялгаа тэнгэрт тулсан лут том улсаа найман жил удирдах хугацаандаа танигдахааргүй өөрчлөлт шинэчлэлтийг оновчтой хэрэгжүүлж хөгжиж буй улсын түвшнээс асар хурдтай эдийн засгийн хөгжил бүхий, бус нутгийнхаа төдийгүй дэлхий дахины бодлогыг тодорхойлолцох хүчирхэг гүрний зиндаанд аваачиж чадсан гавьяатай нэгэн аж.

Тиймээс л түүнийг нутагт нь Бразилийн түүхэнд урьд өмнө төрөн гарч байгаагүй гайхамшигтай хүн хэмээн ард түмэн нь дээдлэн хүндэлдэг.

Манай улс төрчдөд дутагддаг шинж чанарууд түүнд өвч бүрнээрээ бүрэлдсэн байх юм. Энэ сарын эхээр Бразилийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхэлсэн. Эхний шатны сонгу
улиас бүрэн ялалт байгуулсан улстөрч гараагүй учир хоёр дахь шатны сонгуулийг явуулж энэ сарын 31-ний өдөр бразилчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Харин Лула да Сильва үндсэн хуулийнхаа дагуу хоёронтоо Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир энэ сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. Улс төрд хийе гэсэн бүхнээ хийж гүйцээсэн хүний ёсоор тэрбээр энэ хүчир ажлаас татгалзан ард түмнийхээ дунд эгэл хүний амьдралаар амьдрахаа мэдэгдсэн байна. Үнэхээр ч улстөрч хүний хувьд ард түмний хүндлэлээс илүү зүйл гэж юу байх билээ.

ГУТАЛ ТОСЛОГЧ, ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИН ЛУЛА

Өнөөгийн дэлхийн удирдагчдаас хамгийн содон амьдралыг туулж ирсэн түүнийг жинхэнэ амьдрал дундаас төрөн гарсан удирдагч хэмээдэг. Лула хэмээн ард түмэндээ авгайлуулсан энэ энгийн бөгөөд эрч хүчтэй эр дэлхий дахинаа гайхагдсан эрхэм болтлоо асар их саад бэрхшээлийг шантралгүй давж туулсан бишрэм түүхтэй. Тэрбээр 1945 оны аравдугаар сарын 27-нд Бразилийн хойд зүгийн мужид есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь болон мэндэлсэн гэдэг.
Түүнийг хорвоод мэндэлсэн өдрөөс хоёр долоо хоногийн дараа эцэг эх нь салсан аж. Эх нь Лула болон бусад хүүхдүүдээ аван Сан Пауло хотноо нүүн очиж шөнийн клубийн жижигхэн нэг ерөөнд амьдрах болсон байна. Лула үүнээс хойш эцгийгээ дахин олж хараагүй бөгөөд архи хэтрүүлэн ууснаасаа болж нас барсныг нь хожим мэдсэн гэдэг. Гэр бүл нь тэр үеийн Бразилийн ихэнх айлын адил маш ядуу байсан учир Лула сургуульд суралцаж чадсангүй есөн настайгаасаа гудамжинд гарч гутал тослогч хийн олсон мөнгөө хүнс хоолондоо нэмэрлэж эхэлсэн аж. 


Айлын есөн хүүхдийн цорын ганц мөнгө нэмэрлэдэг ажилсаг жаал байсан тэрбээр ах эгч нарынхаа хийгээгүйг хийж зарим үед зөвхөн өөрийнхөө олсон мөнгөөр гэр бүлээ тэжээх тохиолдол ч гарч байсан гэдэг. Хойд эцгийн гар харахыг хүсээгүй Лула 12 настайдаа дэлгүүрт цэвэрлэгч хийж хажуугаар нь бие даан дунд сургуулийн боловсрол эзэмшиж, 14-тэйдээ төмрийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн байна. Бяцхан Лула гэр бүлийнхээ төлөө үйлдвэрт хүнд хүчир ажилд зүтгэсээр 19 нас хүрчээ. Нэгэн удаа токарийн м
ашин дээр ажиллаж байхдаа осолд орж чигчий хуруунаасаа хагацсан. Тэр үед үйлдвэрийн осолд орж ганц хуруугаа алдсан ч хөдөлмөрийн бүтээмж багасна хэмээн үйлдвэрийн эздээс осолдсон ажилчдадаа багахан хэмжээний реал (Бразилийн мөнгөн тэмдэгт) өгсөн бо-лоод л ажлаас гаргачихдаг байсан тул гэр бүлийнхээ орлогын гол эх үүсвэр болдог байсан Лула өрөөсөн гараа боочихоод л хүнд мэдэгдэлгүй тэсвэр заан ажилладаг байсан гэнэ.

Гэвч удалгүй мэдэгдэж өөрийн буруугаас болсон хэмээн удирдлагууд нь үзэж байсан ч Лула ажилчдын эрхийг хамгаалах байгууллагуудад уйгагүй хандсаны эцэст ихээхэн хэмжээний нөхөн олговор гаргуулж чадсан байна. Энэ бүх хугацаанд хөөцөлдөж байсан ажлаасаа нэлээд туршлага, ойлголт авсан тэрбээр ажилчдын эрх ашиг хамгаалах холбоонд ажиллах сонирхолтой болжээ. Хэсэг хугацаанд холбооны ажлыг идэвхтэй хийж байсны үр дүнд нэр хүндтэй албан тушаалд томилогдож, улс төрд орох боломжийг нээж өгчээ.Идэр залуу насаа ч ажилчин ангийн дунд өнгөрөөсөн Лула үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй гишүүн болж нийгмийн шинэчлэлийг зүрх сэтгэлээсээ хүсэж мөрөөдөж байсан гэдэг.1969 онд түүний амьдралд хар бараан дурсамжтай ч эрс өөрчлөлтийг авчирсан жил болжээ.

Түүний эхнэр төрөлтийн хүндрэлийн улмаас нас нөгчив. Асар ихээр эмгэнэн гашуудаж байхдаа цэргийн диктатурын доор нухлагдан зовсон ард түмнийхээ төлөө авлига хээл хахуульд идэгдсэн нийгмийн байгууллын гаж тогтолцоог өөрчлөхөөр сэтгэл шулуудсан хэмээн хожим нь Ерөнхийлөгч дурсан бичсэн байдаг. Тэр ондоо мань эр Бразилийн 170.000 ажилчныг эгнээндээ нэгтгэсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг тэргүүлж шорон гянданд хүртэл хоригдон байж их тэмцлийг манлайлж явжээ. 1980 онд тэрбээр зүүний үзлийг баримтлагч Бразилийн Ажилчны намыг үүсгэн байгуулж, 1986 онд анх удаа ажилчин ангийн төлөөлөл болон тухайн үедээ хамгийн өндөр буюу 650, 134, хүний саналаар Үндэсний конгрессийн гишүүнээр сонгогдон улсынхаа шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлалцсан байна.

Хэдэн саяын хөрөнгө, чинээтэй бизнесмэнүүдээс илүүтэй хүүхэд байхаасаа ажилчин ангийн амьдралыг дэндүү сайн мэдэж өссөн Лула да Сильваг дэмжигчид жил ирэх тусам нэмэгдэж байлаа. 1989 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж үзсэн ч боловсрол, төрж өссөн гэр бүлийн байдлаасаа болж олон эсэргүүцэлтэй тулгарч амжилтгүй оролцсон юм. Гэвч шантаралгүй, 2002 оны аравдугаар сарын 27-нд төрсөн өдрөөрөө Бразилийн түүхнээ анх удаа "ажилчин" Ерөнхийлөгчөөр тодорсон юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУЛА

Лула Бразилд нүүрлэж байсан хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэж, энэ том гүрнийг орчин үед хамгийн лут асуудал болон дэлхий дахинаа тавигдаж буй "аюулт тахлаас" аварсан хэмээн ард түмэн нь магтдаг гэх. Үнэхээр ч Хунтын дэглэмд автагдсан Латин Америкийн олонх орны адил эдийн засгийн ча
дамж муу байсан улс түүний засаглалын жилүүдэд эдийн засгийн огцом өсөлтөөр дэлхийд тэргүүлж байна. Татварын уян хатан бодлого баримталж, хүн амаараа дэлхийд тавд бичигддэг орны баян хоосны ялгааг мэдэгдэхүйц ойртуулж чадсанаар Бразил тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ хүн амын дундаж орлоготой хэсгээс нэг цагт нэг саятан төрдөг цорын ганц улс хэмээн "Глобал экономи" сэтгүүлд дурдсан байх жишээтэй.

Бразил улс дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.5 триллион ам.долларын хэмжээнд хүрсэн нь дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэх болжээ. Нийгмийн олон салбар тэр дундаа боловсрол, анагаах ухааны салбарт тэр урьд өмнө хийж байгаагүй шинэчлэлүүд гаргасны үр дүнд ний т хүн амын бичиг үсэг тайлагдалт, боловсролын байгууллагуудын чансаа, хүн амын дундаж наслалт урьд өмнөх жилүүдээс огцом өсөж авлигал хээл хахууль, зэвсгийн болон хар тамхи зэрэг хууль бус наймаатай хийсэн хатуу тэмцэл үр дүнд хүрсэн зэргийг дурдаж болно.Эдийн засаг нь огцом сэргэж хөрөнгө мөнгөөрөө дэлхийд тэргүүлэх болсон орнуудын
жишгээс харахад тэдгээр улсуудад 10-30 жил шаардлагатай байсан бол Лула да Сильвагийн удирдлага дор Бразил улсад ердөе найман жил л шаардагдсан гэх.

Түүнийг ард түмнийхээ дундаас тодорсон болохоор ард олонтойгоо элэг нэгтэй Ерөнхийлөгч хэмээн бичдэг. Гадуур зорчихдоо төрийн тэргүүний хувьд хамгаалалт шаардалгүй иргэдтэйгээ хамт замын хөдөлгеөнд түгжрэхдээ түгжирч, төрсөн өдрөө жил бүр ард олон-тойгоо хамт тэмдэглэдэг, ард олныхоо дунд байнга хутгалдан явдаг хэмээн түүний тухай өч төчнөөн баримт, материалд дурдсан байх аж Үнэхээр "ажилчин" Ерөнхийлөгч л ийм байдаг биз ээ. Бразилийн ард түмний талархал, хүндлэлийг хүлээсэн түүнии нэг чухал үйлс бол 2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны зуны олимпийн наадмыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон явдал. Олимпийн наадам зохион явуулах хотыг тодруулах эцсийн шатанд Испанийн нийслэл Мадрид хоттой тунаж үлдээд шалгарах тэрхэн агшинд бид бүхэн Лулаг алдарт Пелетэй хамт нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсохыг харж билээ. Тэрбээр улс орныхоо шилдэг удирдагч төдийгүй дэлхий нийтийн тавцанд нэр хүнд ихтэй хүн.

Дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмрээ их оруулдаг. Венесуэлийн Уго Чавес, Боливийн Эво Моралис, Ираны Ахмединежад нартай дэлхийн хамтын нийгэмлэг хэнийг уулзуулж байна вэ. Ерөнхийлөгч Лула да Силваг. Ираны Ерөнхийлөгч Ахмединежадтай цөмийн хөтөлбөрийнх нь талаар Иранд очин ярилцаж байсан, дэлхий нийтийн өмнө тулгамдсан экологийн асуудлуудыг шийдэхэд олон гүрний удирдагчдыг уриалан дорвитой хувь нэмэр оруулдаг гэхчлэн түүний тухай сайн үгс томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудаснаа нэн их байх аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.