2020.07.23
Мэдээллийн кампанит ажлын сургалт Төмөр замчдын ҮЭ-ийн холбоонд үргэлжилж байна
Өнөөдөр буюу /2020.07.23/-нд МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбоонд ажиллаж дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцийн тухай мэдээлэл өглөө.
Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, ОУХБ-тай хамтран өрнүүлж байгаа “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” мэдээллийн кампанит ажлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа дарамт, хүчирхийлэл, түүний сөрөг нөлөөний талаар, “Ковид-19” цар тахлын улмаас хорио цээртэй тогтоогоод байгаатай холбогдуулан Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга нарт цахим сургалт хийлээ.
Сургалт эхэнд МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нар нээлтийн үг хэлж анхан шатны хороодын дарга нарт дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцийн талаарх мэдлэг ойлголтыг өгч, сонирхсон асуултад нь хариулж, хэрвээ дарамт, хүчирхийлэлд өртвөл хэнд, хаана, хэрхэн хандах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Энэхүү кампанит ажлын зорилго нь Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенцийг сурталчлах хөдөлмөрийн харилцаанд гарч буй ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болон олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа учраас МҮЭ-ийн холбоо нийт гишүүн байгууллагуудаараа дамжуулан тэдний анхан шатны нэгжүүдэд зөвлөгөө мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэж байгаа билээ.