Төрийн тэргүүд ямар автомашин хөлөглөдөг вэ?
"Улаан туг"-аа хөлөглөдөг
БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинтао 2009 оноос хойш "FAW" үйлдвэрийн "Улаан автомашиныг хөлөглөж байгаа. Тэрбээр уг автомашинтай Коммунист намын 60 жилийн ойн нээлтийн ажиллагаанд олны өмнө гарсан байна. Энэ автомашин түүний хувьд гурав дахь нь аж.
Удирдагчийн итгэл даах хүлэг
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир тусгай тоноглолтой "Mercedes benz" хөлөглөдөг гэнэ. Тэрбээр уг автомашиныг итгэл даах хүлэг гэдэгт итгэлтэй байдаг аж. Удирдагч Бээжинд хэд хэдэн удаа айлчлахдаа "Mercedes benz''-ээ авч явсан байна. Түүний эцэг Ким Сен Ир нь 1963 оны "Каддиллак" загварын автомашин хөлөглөдөг байсан гэнэ.
“Jaguar" түүний мөрөөдөл
Английн ерөнхий сайд Дэвид Камерон "Jaguar XJ" загварын автомашин хөлөглөдөг. 2.8 сая ам.долларын цалинтай Д.Камерон уг автомашины өнгөрсөн онд худалдан авсан байна. Тэрбээр багаасаа "Jaguar" загварын автомашинтай болохыг мөрөөддөг байсан гэнэ. Тэр заримдаа цахилгаанаар ажилладаг автомашин хөлөглөдөг байна.
"Mercedes''-ийг илүүд үздэг
ОХУ-ын ерөнхий сайд Влидимир Путин "Mercedes benz" загварын автомашин хөлөглөдөг. Тэрбээр уг автомашиныг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард захиалгаар хийлгүүлсэн гэдэг. Герман дахь "Mercedes benz" компанийн төв үйлдвэрт В.Путины автомашиныг үйлвэрлэх явцыг ОХУ-ын ерөнхий сайдын аюулгүй байдлын ажилтан хянасан байна. Ерөнхий сайд 1990 оноос хойш "Mercedes" автомашиныг илүүд үзэх болжээ.
Хүчтэй бол ямар ч автомашин хамаагүй
Цагаан ордны тэргүүн Барак Обама чөлөөт цагаараа "Chrysler 300C" автомашины хөлөглөдөг гэнэ.Тэрбээр албанажилдаа тусгай тоноглолтой "Cad-Idillac" хөлөглөх шаардлагатай аж. Учир нь дэлхийн хамгийн нөлөө бүхий улсын тэргүүн бүрэн хамгаалагдсан автомашинд сууж явах ёстой юм байна. АНУ-ын төрийн тэргүүнд хүчтэй мотортой бол ямар ч автомашин таалагддаг гэнэ.
"Audi''-тойгоо давхиагүй гэнэ
Германы канцлер хатагтай Ангела Меркел "Mercedes benz" хөлөглөдөггүй. Тэрбээр нэг бус удаа "Audi" авто машинд дуртай гэдгээ илэрхийлж байжээ. Тэр 2009 онд дуртай авто машины худалдан авсан ч олны өмнө жолоодож байгаагүй гэнэ. Канцлерын ойрын хүний ярьснаар А.Меркел албан тушаалаа орхисныхоо дараа л авто машинтайгаа аялах ажээ.