2020.11.06

С.Чинзориг: Шүүгчид хараат бусаар ажиллаж чадахгүй, бусдын нөлөөнд автсан бол тухайн шүүгчид хариуцлага тооцож чадаж байна уу?

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Сүүлийн үед шүүх иргэдийн үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхүүдэд хөндлөнгөөс оролцдог асуудал газар авч байна. Ардчилалын гол зарчим нь чөлөөт сонгуулиар төрөө байгуулж, төлөөллөө сонгодог амин зарчим нь гэж ойлгодог.  

Цаашдаа сонгуулийн ардчилал гэж байх уу? Иргэдийн сонгох сонгогдох эрхэд шүүх хөндлөнгөөс орж нөлөөлөх ёстой юу? Хэрэв Ерөнхий шүүхийн гишүүнээр томилогдвол шүүх иргэдийн сонгох сонгогдох эрхэнд халдах нь зөв үү? Ийм байдал гарвал та ямар байр суурьтай байх вэ? Шүүгчид хараат бусаар ажиллаж чадаж байна уу? Шүүгчид эрх мэдэлтнүүдээс хараат бусаар ажиллах боломжийг хангах талаар шүүхээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авдаг вэ?

Шүүгчид хараат бусаар ажиллаж чадахгүй, бусдын нөлөөнд автсан бол тухайн шүүгчид хариуцлага тооцож чадаж байна уу? Сүүлийн үед ийм нөхцөл байдлаар хичнээн шүүгчид хариуцлага тооцсон байдаг вэ?

Түүний асуултанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт хариуллаа.

Захиргааны хэргийн шүүхэд тодорхой маргаануудыг харъяалуулж өгдөг. 2004 оноос УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн маргаануудыг шийдэж байсан. Тухайн үед анхан ба давж заалдах шатны маргаануудыг шийдэж байсан. Үүний цаана шүүх маргааны хэр хэмжээний асуудалд орох вэ гэдэг өөрөө шийдэх асуудал болоод байгаа.