С.Одонтуяа: Хариуцлага хүлээлгэх гээд байгаа нь эрх зүйн зарчмын хувьд зөв үү?
УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\ нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.
Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа:
Улс төрийн хилс хэрэг гэдэг хэт нэг талыг барьсан маш аюултай асуудал байдаг. Шүүгч нь өөрөө түүндээ бүрэн итгэсэн, нийгмээрээ үзэн яддаг сэтгэхгүйг бий болгож хүмүүсийг хэлмэгдүүлсэн байдаг. Монгол Улсад цаашдаа улс төрийн хэлмэгдүүлэлт гарахгүй байх тал дээр бид ажиллах ёстой. Шүүгчидийн цалинг нэлээд нэмсэн. Шүүгчдийг хүнлэг энэрэнгүй, хүний эрхийг дээдэлдэг болгоход сургах хэрэгтэй гэж үзэж байна. Монголын түүхэнд таван эмэгтэйг жирэмсэн байхад нь цаазалж байсан аймшигтай түүх байдаг. Өнөөдрийн байдлаар 31.100 шүүхээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон.
Одоо ч гэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт байх шиг санагддаг. Жишээлбэл Засгийн газар УИХ-ын хамтын шийдвэрийг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл тухайн үедээ төрийн ажил алба хашиж байсан хүмүүсийг Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн гэж зарим хэсгийг шийтгээд, заримыг нь биелүүлээгүй гээд шүүгээд байгаа. Улс төрийн хамтын шийдвэр байдаг. Өмнөх Засгийн газрын алдаатай шийдвэр гарсан бол засаж залруулж болдог. Тэрнээс биш энэ шийдвэрийг хэрэгжүүлсэн хүмүүсийг буруутгах явдал газар авч байна. Хариуцлага хүлээлгэх гээд байгаа нь эрх зүйн зарчмын хувьд зөв үү? Шүүх нь улс төрийн бодлогыг шүүж байна.
Түүний асуултанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт хариуллаа.
Шүүхийн хамгийн гол хариуцлагатай байх асуудал бол ил тод байдал юм. 2011 оноос эхлэн шүүхийн шийдвэрүүд нууцлалтай биш бол цахим шилжилтэд ордог болсон. 2013 оноос шүүхийн нээлттэй танхимтай болсон. Орж үзэх эсвэл бичлэгийг буцааж үзэх боломжтой байдаг. Нээлттэй танхимтай болсноор хүн биеэ хичээдэг болсон.