ХЗБХ: Авлигын эсрэг хуулийн хэлэлцүүлгийг тав хоногоор хойшлууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 09 цаг 25 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцүүлэхийн тулд ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж, зөвшилцөх шаардлага байгаа тул тав хоногийн завсарлага авлаа.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.13
2024.11.04
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан