2020.12.11

Ж.Сүхбаатар: Томилгооны сонсгол зохион байгуулдаг болох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

"АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга томилдог байхыг дэмжиж болно. гэхдээ нэг нөхцөлтэйгээр дэмжих ёстой. Бид их туйлширч байна. Процессын эрх зүйн зохицуулалтаа анхаармаар байна. Томилгооны сонсгол баймаар байна. АНУ-ын дээд шүүхийг сая харлаа томилох процедур нь хэдэн өдөр хийж, олон нийтэд танилцуулах ажиллагаа явагдаж байна. Цаашид энийг анхаараарай.

УИХ-аас томилохоо больж байгаа бол мэргэжлийн байнгын хороо сонсгол явуулмаар байна. АТГ хяналтгүй байна. Дарга, дэд даргын балансын механизм байх ёстой. Тиймээс энэ их ноцтой юм. Тиймээс Хууль зүйн байнгын хороо сонсож хэлэлцмээр байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлахдаа бодлого гарсан. Засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх ерөнхий субъект. Ерөнхий сайдад ачаа үүрүүлэх биш хариуцлага юм. Тиймээс томилох процессыг оруулах ёстой. Үүнийг УИХ дээр багцлах шаардлага үүссэн байна. нэг юмыг нөгөөгөөр сольж байгаа бол ардчилсан зарчмын механизм нь сууж байх ёстой."

Түүний асуултанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.