2021.01.28
Д.Ганбат: Нам бус, Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч субъектээс АТГ-ын даргыг томилбол үр дүнтэй ажилллана
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
"Монгол Улсад авлигын байдал хүнд байна. Энэ нь авлигын индексээр 120-т явж байна. Намайг ХЗБХ-ны даргаар ажиллаж байх үед 80-д байсан. Жил бүр 10 байраар ухраад явжээ. Энэ хуулийг батлаад явбал дахиад 10 байраар ухрах нь л дээ. Ингэхээр бид уул уурхайгаас хараат, цөөн хүн ажилтай, хэдхэн хүн баяждаг схем рүү орлоо. Дундаж давхарга алга боллоо.
Хууль батлагдсаны дараа АТГ-аас 70112656 дугаараас АТГын комиссар Н.Батсайхан гэж хүн над руу залгаж ярьсан. Та УИХ-ын хуралдаан дээр АТГ-аас хэн ч авлигаар шалгуулахгүй байна. Авлига авч байсан хүн ордог, авлига өгсөн хүн орчихдог гэж ярьсан байна. Ямар эх сурвалжаас энэ мэдээллээ авч ярьж байна вэ? гэж асууж байна лээ. Би хэлсэн. Бүх хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээлэл гэж. Хууль батлагдсантай холбоотой ингэж ярьж байгаа байх.
Өчигдөр Ерөнхий сайд томилогдлоо. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь би харлаа. 1980 оны хүн томилогдлоо. Энэ оны залуус ийм хэмжээний хөрөнгө орлоготой байх боломжтой юу? Би боломжтой гэж харлаа. Гэхдээ 112 сая төгрөг дансанд нь бэлнээр байна. 232 сая төгрөгийн орлоготой, 280 сая төгрөгийн малтай. 210 сая төгрөгийн орон сууцтай гэж мэдүүлсэн. 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж байна. Ийм л хүмүүс АТГ-ын даргыг томилоод байх нь. тиймээс ард иргэд намуудыг үзэн ядаад байна. Энэ Ерөнхий сайдаа АТГ шалгаж яадах уу? Энэ Ерөнхий сайд доод албан тушаалтандаа шаардлага тавьж чадах уу?
Нам бус, Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч субъектээс АТГ-ын даргыг томилвол үр дүнтэй ажилллана. Удахгүй Ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр томилогддог болох гэж байна. 1 жилийн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр нилээд олон хүн ял эдэллээ. Ял завшсан нь ч бас байна."
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Хоригийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Авилгыг засаг төрийг барьж байгаа хүмүүс хийдэг. Нэг намыг барьдаг хүмүүс заналхийлж эхэлж байна. АН-ын бүлэг уруу дайрч болохгүй. Намаасаа татгалзсан Ерөнхийлөгчийг цөөнх уруу оруулах гэж дайрч болохгүй. Авилгатай тэмцэх газар иймэрхүү байвал, байх шаардлага байхгүй.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn