2020.12.16

Н.Наранбаатар: Малын ген, бэлчээрийн даац, сүргийн бүтцэд анхаарч ажиллах нь чухал байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2020.12.16/ хуралдлаа. Хуралдаанаар ХХААХҮЯ-ны салбарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Мал аж ахуйн салбар бодлогогүй явж байна. Ямар үйлдвэрийн мал байгаа нь тодорхойгүй болсон. Олон мянган малтай малчид их байна. Сүргийн бүтэц алдагдсан. Шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн мал аж ахуйн салбар амжилттай ажиллаж байсан цаг үе бий. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнг 1997 онд ХААИС-д шилжүүлснээс хойш үйл ажиллагаа нь зогссон.

Боловсон хүчин, хөрөнгө оруулалт байхгүй болсноос болж бодлого алдагдсан байна. Энэ хүрээлэн яамныхаа дэргэд ирснээр үр дүн гаргаж ажиллана гэдгийг энэ салбарт ажиллаж байсан хүмүүсээс сонссон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn