2021.03.03
“Содон” хороололд 4000 айлын орон сууцны хороолол барихаар ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дарга Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд баригдаж байгаа “Оргил” төслийн багтай уулзаж, хотхоны ажлын явц болон төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
Тус төслийнхөн “Содон” хорооллын арын дэнжид нийт 23 га талбайд 4000 айлын орон сууцны хороолол барихаар ажиллаж байна.
Нийт 31 блок баригдахаас эхний хоёрынх нь гаднах ажил дуусчээ.