2020.11.06

Б.Энх-Амгалан: Хонгилийн системтэй бол хаана эвдрэл гэмтэл гарч байгааг олоход хялбар

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Зургаасаа эхлээд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ажлын зураг, экспертиз, захиалагчийн хяналтыг худлаа хийсэн бол яах ёстой вэ? Захиалагч талдаа биш гүйцэтгэгч талдаа үйлчилсэн бол байх ёстой вэ? Ямар хариуцлага тооцох вэ?

Хонгилийн систем хийх хэрэгтэй. Хонгилийн системтэй бол хаана эвдрэл гэмтэл гарч байгааг бүгдийг нь хялбар хийх боломжтой. 

Ерөнхий төлөвлөгөөг дагадаг хүн байхгүй байна. Ерөнхий төлөвлөгөө гэж баталсан ч өөрсдийн дураар орц, замаа хаасан, тоглоомын талбайгүй байшингууд баригдаад байна. Сүүлдээ тэнд нь хүн ам, машин тэрэг нь багтахгүй болж байна.

Барилгын стандарт гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгийн хямд, чанар муутай барилгын материалаар барьдаг. Баригдсан шинэ сургууль, цэцэрлэг нь жилийн дараа засвар хийнэ гээд төсөв нь нэмэгддэг.  

Барилгын ажлыг шөнө хийж иргэдийг амраахгүй байна.