2020.11.04

М.Оюунчимэг:Шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар  Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Дэлхийн хүн амын 70 хувь 2050 он гэхэд хотод амьдарна гэсэн судалгаа бий. Нийслэл хотод бас ийм хандлага харагдаж байгаа. Шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийднэ гэж байна. Нийслэл хотын аль бүсэд ийм хөрөнгө оруулалт хийсэн бэ? Чингэлтэй дүүргийн 7-12 дугаар хороонд 70 орчим тэр бум төгрөгний инженерийн шугам сүлжээ баригдсан боловч барилга барих асуудал 4-5 жилээр хойшлогдсон. Үүнийг яаж шийдэх вэ?

Гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн боловч ажил болохгүй байна. Хот, Барилга хот байгуулалтын яамтай уялдуулж ажиллах хэрэгтэй.

Гишүүний асуултанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

Улаанбаатарын 2020-2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлт яригдаж байгаа. Аймгийн төв, Улаанбаатарт гэр хорооллын төлөвлөлт өөр өөр. Иймд хотыг яаж төлөвлөх вэ? гэдгийг анхаарч байна. Барилгын компаниудтай холбоотой маш их асуудал гардаг. Бас зам тээврийн асуудал бий. Бид бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хамтарч, зохицож ажиллах шаардлага бий.

М.Оюунчимэг гишүүн энэ хуулийн талаар хэлэлцэж байхад нийслэлийн шинэ удирдлагуудыг байлгах хэрэгтэй. Нийслэлээс их зүйл хамаарч байгаа гэдгийг сануулж байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn