Намрын чуулганы нэг гол дүр С.Одонтуяа гишүүн
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УЛС ТӨРИЙН ГОЛ ДҮР яах аргагүй мөн. Учир нь тэрээр төрийн ордонд суулт зарлаж, хилийн чанадад эх орноо санаж, элгэн саднаа үгүйлсэн монголчуудынхаа төлөө “эх орондоо харимаар байна” гэсэн уриатай суулт хийсэн.
Тэрээр дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас гадаадын олон оронд хүнд нөхцөлд амьдарч байгаа өөрийн улсын цөөнгүй иргэдээс гадна эх орондоо ирэх тийзээ захиалсан олон иргэдийн эрх зөрчигдөж байгааг шийдүүлэхээр 2021 оны 1 дүгээр сарын 18-нд суултаа эхлүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эх орондоо ирэх хүсэлтэй болон шаардлагатай байгаа иргэдийг төлөвлөгөөт нислэгийг нэмэгдүүлж татан авах, байгаа улсад нь хоол хүнс, орон байр болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх шийдвэрийг шуурхай гаргуулах шаардлага хүргүүлсэн. Нислэгийн тасалбарын үнийг хөнгөлж, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгох боломжтой болсон.
Түүний суулт 5 хоногт үр дүнд хүрч, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж, Засгийн газарт чиглэл, үүрэг өгөх тухай тогтоол батлагдаж, Улсын онцгой комисс 2021 оны нэгдүгээр дүгээр сард 2, хоёр дугаар сард 4, гуравдугаар сард 12, дөрөвдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авч эхэлсэн.
Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь Монгол Улсын парламентийн түүхэнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй дэд дарга болсон нь түүнийг УЛС ТӨРИЙН ГОЛ ДҮР болгосон юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn