2021.03.18
Ж.Сүхбаатар: Эрүүл мэндийн анхан шатанд ажиллаж байгаа эмч, ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгомоор байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Дархлаажуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд Шадар сайдаас асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Би Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийнхэнтэй уулзсан. ХӨСҮТ, ОБЕГ, Цагдаагийнхан онцгой байдлын урамшуулал дэмжлэг авч байна. Дүүргийн анхан шатны ЭМ-ийн ажилтнууд ямар нэг юм аваагүй юм байна. Гүйцэтгэж байгаа ажил үүрэг нь адилхан хэрнхээ эдгээр хүмүүст нэмэгдэл, урамшуулал байгаа юу?
ХБИ-ийн асуудлыг дархлаажуулалт дээр хэрхэн анхаарч байна. Эдгээр хүмүүс хүссэн үедээ гүйж очоод хийлгэх боломжгүй байдаг. Мөн хүүхдүүдийн асуудал дээр хэрхэн анхаарч байна вэ? 11-18 насны хүүхэдтэй хүмүүс өсвөр үеийн насны хүүхдүүдэд анхаарал хандуулж болох уу?
Астразенека хийж байгаад одоо яагаад БНХАУ-ын вакцин хийж байна вэ? Ялгаа туршилт хийгээд байгаа юм уу гэсэн эргэлзээ иргэдэд байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү? Мөн эхний тун хийлгээд дараагийн тунгаа хийлгэхгүй байх вий гэсэн эмээлт мэргэжлийнхэнд бас байх шиг байна."
Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан болон ЭМ-ийн сайд С.Энхболд нар хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn