2021.04.01

С.Ганбаатар: Монгол Улс 400 тэрбум долларынхаа баялгийг буцааж авах алтан боломж бүрдсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Намайг УИХ-ын чуулганд үгүйлж байгаад баярлаж байна. Би анх удаа чуулганы хуралдаанд цахимаар оролцож байна. Ханиад хүрсэн байгаа тул УИХ-ын даргаас зөвшөөрөл аваад гэртээ эмчилгээ хийж байгаа. Ханиалгаад чуулганы танхимд очоогүй.

1. Нөхцөл байдал бол Лондон, Хонгконг, Сингапур, Нью Йорк, Билли ой гээд 5 шүүх дээр Монгол Улс 400 тэрбум долларынхаа баялгийг буцааж авах алтан боломж бүрдсэн. 14 мянган хуудас материал цахимд бий. Та бүхэн уншихгүй байж магадгүй гэж бодон 1 сарын 25-д бичиг явуулж, 28-д viber-аар та бүхнээс 2 хуудас материал ирсэн. Түүн дээр Лондонгийн шүүхийн шүүгч Оюутолгой болон Эрдэнэтийн гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал бий болгон хувьдаа болон өөрийн хамаарал бүхий этгээдэд асар их мөнгө завшсан гэсэн дүгнэлт, шийдвэр, баримт материалуудыг гаргасан, 17 зүйл заалтаар та бүхэнд явуулсан. Одоо тэр өдрийн viber-аа үзнэ үү.

3 сарын 15-д хүсэлт, уриалга гаргаж Г.Занданшатар дарга болон УИХ-ын бүгдийнх нь нэрээр явуулсан. Тэгэхээр үзэж хараагүй мэт, баримт материалгүй юм шиг ярьж болохгүй. Та бүхэн цалин аваад эдгээрийг уншиж судлаад асуудлыг босгон тавих үүрэртэй. Жирийн иргэд тийм үүрэггүй., эрхтэй. Гишүүд минь ээ үүнээс илүү чухал асуудал гэж юу байх вэ? ядаж миний боловсруулсан материалыг уншаад өгөөрэй. Буруу болон ойлгохгүй бол хэлээрэй.

Өнөөдөр Дубайн төлөвлөгөө гэх луйврын гэрээнд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Т.Аюурсайхан гэх мэт олон гишүүний хүчээр үүнийг эсэргүүцэж байсан. Дубайн гэрээг цуцалсан нэр эсгээд хохирлыг барагдуулахгүйгээр арбит дээр хэдэн төгрөг авч хууртаад ОУ-ын шүүх дээр Оюутолгойгоо буцааж авах алтан боломжоо битгий өгчихөөрэй.

Энэ гэрээ, хэлцэл нь явдаг л юм байгаа биз. Хамгийн гол нь сөрөг нэхэмжлэл гаргаарай гэдгийг энэ Эрдэнэтээс мөнгө нь гараад Л.Оюун-Эрдэнэ сайд ажлын хэсэг байхдаа хөлсөлж авсан ТӨБЗГ-аас гомдол гаргасан энэ юм манай улсын талд ашигтай байгаа шүү. Сү.Батболд, С.Ганбаатар гэсэн хувь хүмүүсийн асуудал биш. Би тэр хүнд хувь хүний хувьд ерөөсөө муу юм бодохгүй. Ганцхан их бохир заваан авлига авах гэж оролдсон нь ямар азаар 5 олон улсын шүүх дээр баримтаар нотлогдсон юм бэ? Үүнийгээ баталгаажуулах ёстой."

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn