2021.04.13
IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүлжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас IPTV болон үүрэн холбооны оператор компаниуд гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байгаа нь хуульд үл нийцэж байна гэж үзжээ.
Монголбанкны зээлийн мэдээллийн санд орж байгаа хэрэглэгчдийн мэдээллээс үзэхэд Оператор компаниуд (Мобиком Корпораци ХХК, Мобинет ХХК, Юнител групп, Юнивишн ХХК, Скайтел групп, Скаймедиа корпораци, Жи Мобайл ХХК, ДДЭШТВ ХХК) хэрэглэгч нартай байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байна.
Мөн тус гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид үл нийцэж байна" хэмээн албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.