2021.05.19
Хөрсний ус ихээр гарч, үерт автах эрсдэлтэй хороодын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
СХД-ийн хэмжээнд хөрсний болон булгийн ус гарч буй хороодод үерийн хамгаалалтын барилга байгууламж шинээр барих шаардлагатай байршлын судалгаа, төсвийн тооцоо гаргахаар Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газар болон бусад ажлын хэсгийнхэнтэй хамт 40-р хороонд ажиллалаа.
НҮБ-ын Хабитат төслийн хүрээнд 40-р хорооны хоёр байршилд үерийн далан барьсан. Одоо тус хороонд нэмэлтээр нэг үерийн далан барих тендер зарлагдаад байна. Ингэснээр тус хороодын нутаг дэвсгэрт байрладаг айл өрхүүдийг үерийн ус, халиа дошин, хөрсний усанд автахаас бүрэн сэргийлэх боломжтой болно.
Ажлын хэсгийнхэн жил бүр нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж их хэмжээний усанд автдаг 2, 9, 24, 26, 35, 40, 41-р хороодод ус зайлуулах шугам, далангийн барилга байгууламж барих зураг төслийн ажлыг батлуулахаар тогтож, үе шаттай арга хэмжээг авахаар боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn