Хилээр түүхий эдийг нэвтрүүлэх асуудлыг нэн даруй хэлэлцэх хэрэгтэй
2009.04.21

Хилээр түүхий эдийг нэвтрүүлэх асуудлыг нэн даруй хэлэлцэх хэрэгтэй

МАХН бүлгийн хурлаар ойрын үед УИХ-аар хэлэлцүүлэх хууль тогтоолуудын талаар ярилцлаа.

Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл, Эх орны хишиг сангийн тухай, Өрсөлдөөний тухай, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн төсөл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ. Ялангуяа Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн ойрмогхон хэлэлцэж, тэр дундаа ноолуурын үнэ унаж байгаатай холбоотойгоор түүхий эдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг нэн даруй хэлэлцье гэсэн саналууд гаргажээ.

 

Харин АН-ын бүлгийн хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгууль дуустал буюу одоогоос нэг сар хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан ямарваа нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь ёс зүйн хувьд зохистой гэсэн шийдвэр гарган иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын тухай, УИХ-ын хууль бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тухай гэсэн энэ гурван хуулийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Харин МАХН-ын хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн хууль, тогтоомжийн жагсаалтад АН-ын дээрх хэлэлцэхийг хойшлуулсан хуулиуд орсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.