Зах худалдааны байгууллагууд болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2021.06.22

Зах худалдааны байгууллагууд болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Махны ил задгай худалдааг болиулж дотогш оруулах, Нийслэл Улаанбаатар хотын 4-н тал (Баруун, Урд, Зүүн, Хойд)-д махны бөөний цэгийг ажиллуулах, хэт монополийг задлаж зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжийг сайжруулах асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Мал Эмнэлгийн Ерөнхий Газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Зах худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар -т эрүүл ахуйн хувьд олон асуудал дагуулж буй махны ил задгай худалдааг болиулж дотогш орууулах саналыг хүргүүллээ. Ганцхан зах худалдааны төвд хяналт шалгалт хийхэд 80 арчдаснаас 62 арчдаст хэд хэдэн өвчин нян илэрсэн байна. Энэ нь хөрсний бохирдолоос хамааралтай бөгөөд ил задгай мах худалдан борлуулснаар хүн амын дунд халдварт өвчин тархах суурийг бүрдүүлж байна. Удахгүй эрүүл ахуйн хяналт шалгалтын дүнг эцэслэн нийтэд мэдээлнэ.

Жич: Зорилготой захиалгатай зарим хүмүүсийн түгээгээд байгаа шиг хотын 4-н захад шинэ зах байгуулж төрөөс мөнгө гаргах тухай огт биш бөгөөд одоо байгаа Амгалан, Тэнгэр плаза, Хархорин, Барс-2, Лавай г.м олон зах худалдааны төвүүдийг хамруулан хийгдэж байгаа ажил болно хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn